Хөвсгөлд коронавируст халдварын 310 тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-18 22:17:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт  PCR шинжилгээгээр 44 тохиолдол, эмнэлзүйн үзлэг оношилгоогоор 266  нийт 310  тохиолдол нэмж батлагдлаа. Халдварын тоо буурахгүй, 9-р сарын эхний 10 хоногт батлагдсан тохиолдол дундаж хоногт 150.4 байсан бол дунд 10 хоногийн эхний 8 өдрийн дундаж 176-д хүрсэн байна. Энэ нь халдварын тохиолдол нэмэгдсээр байгааг харуулж байгаа юм.

Иймээс  иргэд шаардлагагүй тохиолдолд хүн олноор бөөгнөрсөн газарт явахгүй байх, гэрт гаднын хүн ирсэн тохиолдолд цай, хоол идсэн аягыг тусад нь содтой усаар угаах, буцалгах, халуун уураар утах зэргээр ариутгаж хэвших хэрэгтэй. Мөн өөрсдийн гэр бүлийн дотор хүн тус бүр өөрийн гэсэн аяга, халбагатай байх, гадуур зайлшгүй тохиолдолд ажил, сургууль, цэцэрлэгт явах, дэлгүүр орох, ус авах зэрэг нэн шаардлагатай үед амны хаалтыг тогтмол зүүх, солих, буяны ажил, хурим, найраас аль болох татгалзах шаардлагатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас  зөвлөлөө.


Холбоотой мэдээ