Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны тухай цуврал ном гаргажээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-09-17 14:07:04

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны үеийн тухай архивыг нэгтгэх төслийн хүрээнд 68 цуврал бүхий 455 боть ном хэвлэгдэн гарсан талаар тус улсын Төрийн архивын удирдах газраас пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Эдгээр цуврал номонд архивт хадгалагдаж буй дайны үеийн түүхэн баримтын хуулбаруудыг оруулсаны дийлэнх нь анх удаа олон нийтэд ил болж байгаагаараа онцлогтой юм.


БНХАУ-ын Төрийн архивын удирдах газраас 2016 онд санаачилсан уг төслийн хүрээнд улс төр, зэвсэгт хүчин, дипломат харилцаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон салбарыг хамарсан 130 гаруй архивын төвөөс баримт цуглуулжээ.  


“Архивын баримтыг эмхэтгэн хэвлүүлснээр дайны үеийн Япончуудын харгислалыг нотлох баримтыг ил болгохын зэрэгцээ Хятад үндэстэн Японы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж байсан түүхийг дурсах зорилготой” гэж тус газрын орлогч дарга Ван Шаожүн хэлсэн байна.

Холбоотой мэдээ