Коронавирусний халдвартай нэн хүнд гурван иргэн байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-16 19:08:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 16-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын 188 тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс хамгийн өндөр байгаа нь Даланзадгадад 121, Ханбогдод 34 тохиолдол гарчээ. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлж байгаагаар хэвтэн эмчлүүлж байгаа халдвартай 506 иргэнээс 29 нь жирэмсэн эх, 111 нь хүүхэд байна. Мөн 681 иргэн гэрээр эмчлүүлж байгаа бөгөөд гэрийн тусгаарлалтад 1454 иргэн байгаа аж. Халдвартай иргэдээс нэн хүнд 3, хүнд 33, хүндэвтэр 132 эмчлүүлэгч байна. Аймгийн хэмжээнд нийт 4054 иргэн халдварласан бөгөөд үүнээс 2853 нь эдгэрээд байгаа юм. 

Холбоотой мэдээ