Улирлын томуугийн вакцинд 22 мянга гаруй хүн хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-16 17:04:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна.


Энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар  нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161.700 хүүхэд, 10.520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172.220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

 

2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 2 настай 487 хүүхэд, 3-5 настай 10.422 хүүхэд, 6-11 настай 11.104 хүүхэд, мөн жирэмсэн эмэгтэй 37 /0.4 хувь/ буюу нийт 22.050 /12.8/ иргэнийг дархлаажуулсан байна.

 

Улирлын томуугийн дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон тосгоны Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийнэ.

Түүнчлэн улирлын томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд болон гэрийн асаргаанд байгаа 2-3 насны хүүхдүүдийг Өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулах юм.

 

Холбоотой мэдээ