Засгийн газрын хуралдаан 16.00 цагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 16.00 цагт хуралдуулахаар зарлажээ.
Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд болох уг хурлаар ямар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газар сонгуулийн санал хураалтаас өмнө буюу зургадугаар сарын 27-нд ээлжит 36 дугаар хуралдаанаа хийснээс хойш хуралдаагүй байгаа.
Сонгуулийн үр дүнд байгуулагдах УИХ анхдугаар чуулганаа хийж, Засгийн газрын тэргүүн, гишүүдийг эмхлэн томилох хүртэл Шийдлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй юм.
Н.Туяа