Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн ажилтай танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-14 10:56:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Сэлэнгэ аймгийн ажилтай танилцаж байна.


Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн  байдлаар 1025 тн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл,  8217 тн хүнсний ногоо хураан авчээ.


Цар тахал болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан намрын ажил  хойшилсон. Гэхдээ ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байх төлөвтэй байгаа тул тариаланчид энэ үеийг ашиглан ургацаа хурааж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар ажиллаж байгаа аж.


Мөн энэ үеэр Зүүнбүрэн-Шаамар-Түшиг сумыг холбосон 128 км автозамын ажил хайрга дайрганы нөөцгүйгээс болж удаашралтай байгааг Шадар сайд биечлэн шалгаж, холбогдох яамдаас Ажлын баг томилон, асуудлыг шийдвэрлэх боллоо. Уг зам нь Сэлэнгэ аймгаас тариа буудай тээвэрлэдэг гол автозам аж.

Холбоотой мэдээ