Ноён пицца Арвайхээрт салбараа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 10:54:17

Үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг "Ноён пицца" брэнд орон нутагт гурав дахь салбараа Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нээлээ. 

Аймгийн төвийн бүсэд байгуулагдсан тус брэндийн энэхүү салбар нь 16 хүний багтаамжтай тусгай үйлчилгээний өрөөнөөс гадна зааландаа 44 хүнийг хүлээн авах боломжтой цэвэр тохилог байрыг бий болгосноос гадна  24 цагийн ажиллагаатай дуудлагын үйлчилгээг нэвтрүүлж байна. Ноён пицца брэнд өөрийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ орон нутгийн иргэдэд хүргэхээс гадна нутгийн иргэдийг ажлын байраар хангаж байгаа юм.
Арвайхээр хотод “Ноён Пицца”-аас гадна гурван пиццаны газар үйл ажиллагаа явуулж байна.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд