БЗД-ийн 28-р хорооны оршин суугчдад туслах хандив цуглуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-08 17:14:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн БЗД-ийн 28-р хороонд оршин суудаг өрх тэргүүлсэн ганц бие эцэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, гал түймрийн улмаас орон байргүй болсон иргэд мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эхчүүдийн хүүхдүүдэд хандив гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар дахь Русский Дом (РЦНК)-д боллоо. 


Хандивыг ОХУ-ын ЭСЯ-ны нийт дипломат бүрэлдэхүүн, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дипломат алба хаагч, ажилтнууд, ОХУ-ын "Газпромбанк"-ны Монгол Улс дахь төлөөлөгч В.А.Кислов, Г.В.Плехановын нэрэмжит ОХУ-ын СЭЗДС-ийн Улаанбаатар дахь салбар сургуулийн багш, ажилтнууд хувиасаа цуглуулжээ.






Хандив гардуулах үйл ажиллагаанд Оросын талаас ОХУ-ын ЭСЯ, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, ОХУ-ын "Газпромбанк"-ны Монгол Улс дахь төлөөлөгч В.А.Кислов, Г.В.Плехановын нэрэмжит ОХУ-ын СЭЗДС-ийн Улаанбаатар дахь салбар сургуулийн удирдлагууд, Монголын талаас нийслэлийн БЗД-ийн ЗДТГ-ын Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Ц.Алтанзагас нар оролцов.




Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ