Баян-Өлгий аймагт залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр тус аймагт
залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна.
2021 оны эхний 7
сарын байдлаар аймгийн хэмжээнд тухайн төрлийн 17 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь
өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 17,6 хувиар өссөн үзүүлэлт аж.
Жишээлбэл, өөрөө
тухайн байгууллагад ажилладаггүй мөртлөө бусад хүмүүсийг ажилд оруулж өгнө гэж урьдчилгаа мөнгө авсан, улмаар 7-8 иргэнийг хохироосон гэмт хэрэг
гарсан аж. Тус хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаад, шүүхээр шийдвэрлүүлсэн
байна.
Баян-Өлгий аймагт
ажилгүйдлийн түвшин өндөр, ажлын байр хомс байдаг тул дээрхтэй төстэй гэмт хэргүүд
олноор бүртгэгдэн шалгагддаг. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд бодит байдлыг нуух,
зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар үйлдсэн гэмт хэргүүд гараад байгаа
аж. Тийм учраас ард иргэд анхаарал сэрэмжтэй байж, аливаа зүйлийг сайтар
нягталсны үндсэнд үйлдэл хийхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.