Хөөмийн тухай судалгааны ажил Азийн дуу хөгжим сэтгүүлд нийтлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-09-07 12:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд алдартай Азийн дуу хөгжим сэтгүүлийн 2021 оны зун/намрын тусгай дугаарт Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад Монгол Улсаас бүртгэгдсэн Монгол хөөмийн уламжлалт урлагийн талаарх судалгааны ажлууд хэвлэгдэн гарчээ.

 

Энэхүү тусгай дугаарыг “Хөөмийг соёлын өв болгох Өвөр болон Төв Ази дахь бүс дамнасан бодлого” нэртэй хэвлүүлжээ.


Хөөмий судлалд хувь нэмрээ оруулсан Кэрол Пэгг, Эндрю Көлвэлл, Робэрт Ө.Бийрс, Жоанни Кюртэ, Шарлот Д'Эвэлин, Сайда Даукэева, Теодор Лэвин, Валентина Сузукей зэрэг франц, англи, америк, тува, казахстаны судлаачид тус тусын өгүүллээрээ оролцсон байна.

Холбоотой мэдээ