Үс засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-09-06 07:23:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 6. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 29. Сумъяа гараг. Их морь одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин могой өдөр.


Наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх, үс засуулбал сүлд тэнэж одно хэмээжээ.

Холбоотой мэдээ