Шинээр 3628 хүн коронавирусээр халдварлажээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
uransolongo49@gmail.com
2021-09-05 11:05:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 3628 хүн коронавируст халдвар авсан нь батлагдлаа.


Эдгээрийн 897 нь Улаанбаатар хотод, 2729 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 3300 иргэн эдгэрсэн бол, 5 хүн нас барж, нийт нас баралт 962 болжээ.


Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 19 589 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 850, хүүхэд 2736 байна.


Харин нийт эмчлүүлэгчдийн 11026 нь хөнгөн, 4430 нь хүндэвтэр, 1332 нь хүнд, 222 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 27 924 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмнэлгийн хяналтад байгаа аж.



Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд