НИТХ хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-31 13:32:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит хуралдаан яг одоо нийслэлийн захиргааны "Хангарди" ордонд танхимаар болон цахимаар хэсэгчилсэн байдлаар болж байна. Хурлаар НИТХ-ын хуралдааны дотоод журмыг хэлэлцэн, дараа нь нийслэл Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүсийн "Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө"-г шинэчлэн батлахаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга НИТХ-ын төлөөлөгч нарт танилцуулж байна. 



Хуралдаанаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төлөвлөсөн орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчилэн баталлаа. 

Шинэчилэн баталсан НИТХ-ын тогтоолтой холбоотойгоор тухайн орон сууцны нэгж хорооллын төлөвлөлтийн мэдээллийг иргэдэд өгч мэдээллээр хангах үүргийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгад өгөв. 



Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ