Нийт сурагчдын 90 хувь нь танхимын сургалтыг сонгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-09-02 13:11:04

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЕБС-иудын нийт сурагчдын 90 хувь нь танхимын сургалтыг сонгожээ. Өдрөөс өдөрт коронавируст халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа ч хоёр жилийн турш гэртээ хоригдсон хүүхдүүдээ сургуулийнх нь  орчинд оруулж, хичээл сургалт хэвийн үргэлжлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа эцэг эхчүүд илэрхийлж байна. 

Аймгийн хэмжээнд нийт ЕБ-ийн 26 сургууль байдгаас 20 нь өчигдрөөс танхим, зайн сургалт хосолсон хэлбэрээр, Баяндун, Баянтүмэн, Чулуунхороот, Хөлөнбуйр, Гурванзагал сумын ЕБС-иуд зайн сургалтаар хичээллэж эхлэв. 

Бүх сургууль, цэцэрлэгийн багш, ажиллагсдыг түргэвчилсэн оношлуураар коронавируст халдварын шинжилгээнд хамруулж, сургалтын бүх байгууллагууд ундны усны шинжилгээ, орчны ариутгалыг бүрэн хийлгэсэн байна.




Холбоотой мэдээ