Улсын хилээр 198 автомашин, 88 вагон ачаа орж ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-30 12:16:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд дэх хилийн боомтын Зөвлөл, гаалийн газрын мэдээллээр өнөөдөр улсын хилээр автозамаар 198 автомашин, өргөн төмөр замаар ачсан 88 вагон ачаа орж ирлээ. Энэ нь сүүлийн жил ачигдаагүй их хэмжээний, их тоотой ачаа хилээр орж ирж байна. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо тэр хэмжээнээс давж очжээ. 

Нүүрс тээврийн автомашинууд өмнө нь хилээр буцаж ирэхдээ ачаагүй орж байсан бол 2 өдрийн өмнөөс ачаа тээвэрлэж эхлээд байна. Мөн ачаа барааг галт тэргээр татан авч байна. Ингэснээр Замын-Үүд дэх ачаа, барааны эргэлт сайжирч байна. Төмөр замаар өнгөрсөн 7 хоногт 41-67 ачаатай галт тэрэг хилээр орж иржээ. Одоогоор Эрээн боомтод олон сараар хуримтлаад байсан 50 мянган тонн ачааны 40 гаруй мянгыг нь татан аваад байна. Замын-Үүдийн хилийн боомтод ажиллаж буй Ажлын баг үлдсэн ачааг ойрын хугацаанд татаж авахаа мэдэгдээд байна.




Холбоотой мэдээ