Европын холбооны аудитын шалгалтыг амжилттай давлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн Аюулгүй байдал хамгаалалтын алба Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо/IATA/-ны аудитад амжилттай шалгууллаа.
Нисэх буудлын үйл ажиллагаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжин байршсантай холбогдуулан IATA-гаас наймдугаар сарын 23-24-нд хийсэн АСС3 давтан аудит шалгалт хийжээ. АБХА ачаа шуудангийн үзлэг шалгалт, албаны үнэрч нохой, камерын хяналтын чиглэлээр амжилттай шалгуулсныг ИНЕГ-аас мэдээлэв.
Монгол Улсын агаарын тээврээр олон улсад илгээж буй ачаа, шуудангийн аюулгүй байдал, стандарт, шаардлагад хэрхэн нийцэж байгаад Европын холбооноос аудит шалгалт хийж, гэрчилгээ олгодог. Энэ шалгалтыг 2019 онд хийж, ACC гэрчилгээг таван жилийн хугацаатай олгосон аж.