"УИД", "Булган ундрага" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-26 19:18:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 43 ХК-ийн 2.5 сая ширхэг хувьцааг 912.9 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 26 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. Үүнээс "Улсын их дэлгүүр" (UID+14.94%) болон "Булган ундрага" ХК (BUN+13.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат" (SSG-11.92%) болон "Улаансан" ХК (UNS-9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 150,859 ширхэг нэгж эрхийг нийт 58.1 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг үнэт цаасыг 718,000 төгрөгөөр, 700 ам.доллараар тус тус арилжжээ. ТOП-20 индекс 6.48 хувиар өсөж, 39915.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,469,964,066,995.65 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ