БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ба хүүхдүүд

Фото
batbold.sh@montsame.gov.mn
2021-08-25 15:47:52
@ShoovdorBatbold

БНАСАУ нь 12 жилийн боловсролын системтэй бөгөөд төрөөс бүх хүүхдийг үнэ төлбөргүй өсгөж хүмүүжүүлдэг юм. Энэ хүрээнд сургуулийн дүрэмт хувцас, үүргэвч, сурах бичиг, хүүхдүүдэд зориулсан сургалтын номыг төрөөс хангадаг. Ийм улс орон, ийм нийгмийн тогтолцоотой учраас БНАСАУ-ын хүүхдүүд өөрсдийгөө дэлхий дахинд хамгийн аз жаргалтай гэж үздэг аж.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хүүхдүүдтэй дурсгалын зураг авахуулах нь элбэг. Гэрэлтэйгээр инээмсэглэх Ким Жөн Ун удирдагчийн эргэн тойронд уйлж, дуулан цугларсан хүүхдүүд яг л нэгэн гэр бүлийн аав, үр хүүхдүүд шиг дүр төрхтэй харагдана. Гэхдээ Ким Жөн Уны тэвэрт байгаа хүүхдүүдийн нулимс, инээд нь хуурамч биш байдаг.

Удирдагч Ким Жөн Ун ийнхүү хойч үе, ирээдүйгээ хайрладаг учир БНАСАУ-ын хүүхдүүдэд "диваажин" мэт гэрэл цацарч байна.











Монгол Улсад суугаа БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас бэлтгэв