"Тэнгэрлиг медиа групп", "Хөвсгөл хүнс"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-24 17:01:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 37 ХК-ийн 958, 303 ширхэг хувьцааг 303.7 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 21 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" (HCH+14.99%) болон "Хөвсгөл хүнс" ХК (HHS+14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" (ADU-8.59%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK-3.39%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 66,547 нэгж эрхийг нийт 38.9 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,149 үнэт цаасыг 110.2 сая төгрөг болон 4,700 ам.доллароор тус тус арилжив. Мөн компанийн багцын арилжаагаар нийт 500 мянган ширхэг үнэт цаасыг 4,800,000,000 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 5.04 хувиар өсөж, 35397.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,311,023,977,111.87 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ