Хөвсгөлд дахин газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-24 09:31:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 84 километрийн зайд өчигдөр 16.39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Үүнээс өмнөхөн үүрийн 4.37 цагт тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвөөс хойш 74 км зайд 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн. Байгалийн энэ үзэгдэл нь энэ оны нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл аж.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм. 

Холбоотой мэдээ