Өвөрхангайд МАН 90 гаруй хувийн ялалт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-30 09:45:46

2016 оны УИХ-ын болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт МАН 90 гаруй хувийн ялалт байгууллаа.

УИХ-д 3 мандатын төлөө 16 хүн нэр дэвшсэнээс 19 дүгээр тойрог буюу Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хархорин суманд МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатар 10139 хүний санал авч 52,6 хувиар, 20 дугаар тойрог буюу Арвайхээр, Тарагт суманд снал өгөгчдийн ирц 66,7 хувьтай, МАН-аас нэр дэвшигч Д.Тогтохсүрэн 9650 хүний санал авч, 63,2 хувиар, 21 дүгээр тойрог буюу Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан суманд МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг  9391 хүний санал авч 46,2 хувиар тус тус ялалт байгууллаа.

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн 41 суудалд гурван намын 87 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 38 суудлыг МАН, 3 суудлыг АН авчээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ