Цэвэрлэх байгууламжийг энэ онд ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-20 15:07:54

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд суманд Азийн хөгжлийн банкны 3.6 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр цэвэрлэх байгууламжийн барилгын ажил үргэлжилж байна. Тус байгууламжийг  "Комфорт импекс" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа аж.

Гүйцэтгэгч компани чанар стандартад нийцсэн цэвэрлэх байгууламжийг энэ ондоо багтааж ашиглалтад  оруулснаар хоногт 3000 м3 саарал ус боловсруулж ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой.

Сайншанд сумын цэвэрлэх байгууламж 1993 оноос технологийн дагуу ажиллах боломжгүй болсон бөгөөд өнөөдрийг хүртэл тус сумын орон сууцнуудаас гарч буй  бохир усыг шингээх даланд татан төвлөрүүлж байгальд хаясаар ирсэн юм.

Холбоотой мэдээ