Улиастайд хурд сааруулагчийн тоог нэмэгдүүлж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-06-30 03:19:07

Завхан аймгийн Улиастай сумд хурд сааруулагчийн тоо нэмэгдээд байна.

Улиастай сумын автозам дагуу авто зогсоолууд байгуулах,  Дэвшил, Жавхлант цогцолбор, 4-р сургуулийн өмнөх зогсоолд хурд сааруулагчийг хуучин нэг байсныг гурав болгон өргөтгөжээ.  Мөн Товцог багийн 800 метр авто замд хашлага хийх ажлын гүйцэтгэгчээр “Өлзий хутгийн наран” ХХК ажиллажээ. Одоогоор Чигэстэй рестораны хажуугийн болон урд талын зогсоолын ажлууд хийгдэж дуусч байна. Мөн замын гэрэлтүүлгйг төв замын дөрвөн замын уулзвар хийсэн бол замын тэмдэг тэмдгэлгээг Улиастайд хуучин байснаас 34-өөр нэмэгдүүлжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ