Израилын Ерөнхий сайд АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-08-19 13:24:31

ВАШИНГТОН. /RT/. Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет Вашингтонд айлчилж, наймдугаар сарын 26 -нд АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байдентэй уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.


“Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Беннет нар бүс нутгийн болоод дэлхийн аюулгүй байдал, тэр дундаа Ирантай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэнэ. Энэхүү айлчлал нь мөн хоёр удирдагчид израил, палестинчуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах, хөгжил цэцэглэлтийг дэмжих хүчин чармайлтын талаар, түүнчлэн бүс нутгийн илүү тайван, аюулгүй ирээдүйн төлөө ажиллахын ач холбогдлын талаар ярилцах боломжийг олгоно” гэж Цагаан ордны хэвлэлийн мэдээнд онцолжээ.


Холбоотой мэдээ