"Байгалийн олон улсын Түншлэлийн форум" өнөөдөр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-19 11:53:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Байгалийн олон улсын Түншлэлийн форум" өнөөдөр эхэллээ. ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Дорнод Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Эрхүү хотын захиргаа хамтран зохион байгуулж буй тус бизнес чуулганы хүрээнд Эрхүү мужийн зарим үйлдвэрлэл эрхлэгч, ААН-ийн төлөөллийг Монгол Улсын ААН, компаниудтай холбох, компани тус бүрээр ганцаарчилсан B2B уулзалт зохион байгуулж байна. 

Чуулганд ОХУ-ын Эрхүү хотоос экспортод чиглэсэн ХАА, хүнсний үйлдвэрлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн үйлдвэрлэл, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд Монгол Улсын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг ААН, компаниудтай холбоо тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэхээр оролцож байна. 

"Байгалийн олон улсын Түншлэлийн форум" өнөө, маргааш 2 өдөр үргэлжлэх бөгөөд  B2B уулзалтууд 8 дугаар сарын 20-ны өдрийн 10.00-12.00 цагийн хооронд цахимаар (Zoom meetings) болно.




Холбоотой мэдээ