Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 12 гэмт хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-18 17:01:57

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны долоодугаар сарын байдлаар аймгийн Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 12 гэмт хэрэг, 26 зөрчил тус тус бүртгэгджээ.

Эдгээр гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буруутай этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Гэр бүлийн хүрээнд гарч болзошгүй болон гэмт хэрэг гарсан тохиолдолд мэдээллийг цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа.

Холбоотой мэдээ