“Тохижилт-90" аяны хүрээнд бүтээлч ажил өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-18 16:42:06

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан зарласан “Тохижилт-90" аяны хүрээнд Эрдэнэ сумын ЗДТГ-аас зургаан сая төгрөгийн шагналын сантай "Эко эрдэнэ-2021" аян, хөдөөгийн малчин өрх, малчдын усны бүлгүүдийн дунд "Цэмцгэр хот айл-цэвэр орчин" уралдаан зарлаж дүнгээ гаргажээ.

Албан байгууллага, айл өрхүүдийн дунд зарласан сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг цэвэрлэх зэрэг тохижилт бүтээн байгуулалтын аяны тэргүүн байрт сумын Эрүүл мэндийн төв, дэд байрт ерөнхий боловсролын сургууль, гутгаар байрт хүүхдийн цэцэрлэг шалгарсан байна.

Харин айл өрхүүдээс тэргүүн байрт Улаан-Уул багийн иргэн Ц.Эрдэнэжаргал, дэд байрт Т.Бат-Эрдэнэ, гутгаар байрт С.Бат-Эрдэнэ нарын гэр бүл шалгарчээ.

Албан байгууллагууд нийтийн эзэмшлийн гудамж зам талбай,  барилга байгууламжийн өнгө зүсийг тордож тохижуулсан бол айл өрхүүд хашаа хороогоо будах, хоггүй цэмцгэр орчныг бүрдүүлэх  ажилд идэвх зүтгэл гарган оролцсон байна.

Холбоотой мэдээ