“Ковид-19”-ын батлагдсан 10 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-17 14:03:09

Дорноговь /МОНЦАМЭ/.Сүүлийн 24 цагийн хугацаанд “Ковид-19-ын батлагдсан 10 тохиолдол бүртгэгдэж, өссөн дүнгээр 581 тохиолдол боллоо.

Улаанбаатар хот, хөдөө орон нутаг, бусад газраар зорчиж ирсэн иргэдээс халдвар сумдад нэмэгдэж байгаа тул халдвар хамгааллаа сайтар сахиж, гэртээ ирэхдээ гэрийн хяналтад долоо хонож, иргэний үүргээ биелүүлэхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Энэ оны наймдугаар сарын 17-ны байдлаар корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины нэгдүгээр тунд Дорноговь аймгийн иргэдийн 49649 хүн, хоёрдугаар тунд 45447 хүн тус тус хамрагдаад байна.

Холбоотой мэдээ