Сонгуулийн ирц 63,5 гаруй хувьтай хэвийн үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймагт өнөөдөр өглөө 7.00 цагт эхэлсэн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт авах үйл ажиллагаа 17 цагийн байдлаар ирц 63,5 хувьтай хэвийн үргэлжилж байна.
Аймгийн хэмжээнд сонгуулийн нэрсийн жагсаалтанд 59516 сонгогч бүртгэгдэж, үүнээс гадаадад байгаа болон бусад шалтгаанаар нийт 8636 сонгогч хасагдаж, өнөөдөр 50880 сонгогч саналаа өгч байна. Өдрийн 17.00 цагийн байдлаар нийт 33936 сонгогч саналаа өгчээ.
Үүнийг УИХ-ын 3 тойргоор авч үзвэл 4 дугаар тойрогт 17120 сонгогчтой ба ирц 57.5 хувь , 5 дугаар тойрогт 17625 сонгогчийн 68.2 хувьтай, 6 дугаар тойрогт 16135 сонгогчийн 64.9 хувьтай байна.
Ш.Айзаря