Сүүлийн 24 цагт "Ковид-19"-ын 15 тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-08-15 16:38:24

Дорноговь /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Дорноговь аймгийн хэмжээнд корона вирусний халдварын батлагдсан 15 тохиолдол бүртгэгдэж, өссөн дүнгээр нийт 561 тохиолдол боллоо.

Үүнд, Сайншанд суманд 10, Зүүнбаян тосгонд хоёр,  Замын-Үүд  суманд гурван тохиолдол бүртгэгджээ. Улаанбаатар хот, хөдөө орон нутаг, бусад газраар зорчиж ирсэн иргэдээс халдвар сумдад нэмэгдэж байгаа тул халдвар хамгааллаа сайтар сахиж, гэртээ ирэхдээ гэрийн хяналтад долоо хонож тогтоосон дэглэм журмыг мөрдөхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Холбоотой мэдээ