Жодино хотын "Техникийн коллеж"-д суралцах оюутнууд батламжаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-13 11:32:01
Өмнөговь /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Беларусь улсын Жодино хотын "Техникийн коллеж"-д тэтгэлэгтэй суралцах оюутнуудад батламж гардууллаа.
Өмнөговь айгийн төв Даланзадгад хот нь Бүгд Найрамдах Беларусь улсын Жодина хоттой 2016 онд байгуулсан "Харилцан ойлголцлын санамж бичиг" ийг байгуулан хамтран ажиллаж байгаа юм. Тус хотын "Техникийн коллеж"-д оюутнуудыг 4 дэх удаагаа элсэн суралцуулах ажлыг "Юнайтед Белаз Машинери" ХХК-ний тэтгэлэгтэйгээр зохион байгуулж байна. Одоогоор тус коллежийг 2020 онд 5 оюутан, 2021 онд 2 оюутан төгсөж Гурвантэс болон Цогтцэций суманд уул уурхай салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа юм. Энэ жилийн хувьд тус тэтгэлэгт 7 оюутан хамрагдлаа.
Холбоотой мэдээ