“Шивээ-Овоо” компанид хэрэгцээт тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-12 12:29:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний нүүрс олборлогч “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагааны хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор техник, технологийн шинэчлэлийг шат дараатай хийж байгаа.


Тоног төхөөрөмж нийлүүлж буй “KOMATSU” худалдааны төлөөлөгч "Трансвест Монголиа" нь “Шивээ-Овоо” компанид хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.


“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн зардал бууруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэх, уурхайн найдвартай хэвийн үйл ажиллагааг хангахад нэн түрүүнд шаардлагатай 6,7 мᶾ-ын хүчин чадалтай экскаватор 3, автосамосвал 100 тн даацтай  зургаа, 60 тн даацтай найм, гинжит бульдозер хоёр гээд нийт 44.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий Японы Комацу брендийн 19 ширхэг машиныг техникийн шинэчлэлийн хүрээнд авчээ.


Монгол улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк/JBIC хооронд Япон улсын орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн, үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих зорилгоор “Экспортын зээлийн шугам нээх тухай төслийн зээл”-ийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийг шийджээ

Холбоотой мэдээ