Хандиваар цугларсан 15 сая төгрөгийг гардуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-10 10:26:33

Дорноговь /МОНЦАМЭ/.Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас “Иргэн таны эрүүл мэндэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид” аяныг өрнүүлсэн.

Аяны хүрээнд цугларсан төлөөлөгчдийн 15 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдааны үеэр аймгийн Онцгой комиссод гардуулсан юм.

Тус аяныг өрнүүлснээр аймгийн Эрүүл мэндийн газарт эмнэлгийн халдвар хамгааллын хувцас хэрэгсэл болон шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч өгөх юм байна.

Холбоотой мэдээ