Өмнөговь аймгийн ИТХ-д 75 нэр дэвшигч өрсөлдөж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2016-06-29 14:59:50

Өмнөговь аймагт өнөөдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний 7 цагаас УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт эхэллээ.

Тус аймагт УИХ-д АН, МАН, МАХН-ын 6 нэр дэвшигч 2 тойрогт, аймгийн ИТХ-д дээрх гурван намын 75 нэр дэвшигч 22 тойрогт 33 мандаттайгаар өрсөлдөж байна.

Нэр дэвшигчдийн 33 нь Ардчилсан намынх, 31 нь Ардын намынх, 11 нь МАХН-ынх ажээ.

Санал хураалтын 57 хэсгийн хороонд яг одоо ажиллаж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ