Дорноговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэхгүй

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-08-05 17:08:29

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг даргын  энэ оны долоодугаар сарын 24-ны захирамжаар Дорноговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмыг аймаг, сумын хэмжээнд 2021 онд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан байна.

“Ковид-19” цар тахлын халдвар нэмэгдэж, аймгийн хэмжээнд халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудаас гарсан санал, дүгнэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.

Мөн сумдын баяр наадам, хурдан морины уралдаан, уул, овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. 

Холбоотой мэдээ