Дундговьд санал хураалт 26 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-29 12:35:48

УИХ-ын болон аймгийн ИТХ- ын ээлжит сонгуулийн санал хураалт Дундговь аймагт 12 цагийн байдлаар 26. 3 хувьтай байна гэж аймгийн сонгуулийн хороо мэдээллээ. 

Сонгогчдын нэрсийн жагсаалтад 29675 сонгогчийн нэр бичигдсэн бөгөөд үүний 7803 сонгогч саналаа өгчээ.

Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөхөөр 546 сонгогч хүсэлт ирүүлсний 532 нь саналаа өгч, санал хураалт 97.4 хувьтай байна.

Дундговь аймагт сонгуулийн 23 тойргийн 52 хэсгийн хороонд санал хураалт явагдаж, санал тоолох 53 машин ажиллаж байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ