Гэр хорооллын худгуудад ухаалаг төхөөрөмж суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-08-04 15:17:29

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын долоон худагт 24 цагийн турш ажиллах ухаалаг төхөөрөмжийг суурилуулжээ. Ийнхүү Хэрлэн сумын нэг, хоёр, дөрөв, 10, 11-р багуудад "Ухаалаг-Ус түгээх байр" байгуулснаар иргэд 24 цагийн турш тасралтгүй хэрэглээний усаа картаар авах боломж бүрдэж байна. Дээрх ажлыг "Шинэ усан сан-5" төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ