Бугын илий нутагшуулж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-08-03 18:20:13

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Хөөрхөн дэвсэг гэдэг газарт бугын 10 илий нутагшуулж байна.

Хустайн байгалийн цогцолборт газраас тэднийг авч ирсэн бөгөөд ХААИС-н 4-р курсын оюутан С.Чулуунцэцэг хариуцан ажиллаж байна. Тэрээр "Би 6-р сарын 5-аас эхлэн энд ажилласан. Дөрвөн цагийн зайтай өдөрт 5 удаа сүүгээр угжиж тэжээдэг. Нэг өгөхдөө 500гр сүү өгдөг, маргаашнаас 700гр болгож нэмээд 5 цагийн зайтай угжина" гэлээ. Үүнийхээ зэрэгцээ илийнүүдийн өсөлтийг байнга хэмждэг аж. Ирэхдээ 8-16кг жинтэй ирж байсан бол одоо 26-27кг жинтэй болсон байна.

2016 оны 4 сард 4 эр, 6 эм нийт 10 толгой халиун буга энд нутагшуулж байсан юм. Өдгөө тэд өсөн үржээд 15 болжээ. Ийнхүү Өмнөговь 25 толгой бугатай болоод байгаа юм.

Холбоотой мэдээ