Үерийн гамшигт хохирол амссан иргэдэд тусламж үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-08-03 12:05:17
Өмнөговь /МОНЦАМЭ/ Үерийн гамшигт хохирол амссан өрхүүдэд аймгийн Засаг дарга Р.Сэддорж дэмжлэг үзүүллээ.
Усархаг борооны улмаас үерийн гамшигт өртөн эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амссан 300 гаруй өрх Даланзадгад суманд бүртгэгджээ. Иймд үерийн улмаас хохирол амсаж орон гэр нь амьдрах нөхцөлгүй болсон 20 өрхөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний орон нутгийн санхүүжилтээс зохих дэмжлэг туслалцааг шийдвэрлэсэн байна. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Сүүлийн өдрүүдэд орсон хур бороо хөдөө аж ахуйн хувьд сайхан байна. Харин суурин газар, ялангуяа Даланзадгадад үерийн гаргалгаа байхгүй авто замын улмаас олон айл усанд автаж, эд материалын хохирол амслаа. Иргэддээ аймгийн зүгээс тодорхой хэмжээний дэмжлэгүүд үзүүлж байна" гэлээ.
Энэ удаад 20 иргэнд тус бүр нь нэг сая 200 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн байна.
Холбоотой мэдээ