Хүндийг өргөгч М.Анхцэцэг 4 дүгээр байрт шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-02 17:05:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио 2020" Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн -87 кг жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг 4 дүгээр байрт орлоо.


Манай тамирчин огцом өргөлтөөр 110 кг-ыг амжилттай өргөсөн. Түлхэлттэй өргөлтөд 142 кг-ыг амжилттай өргөсөн. Харин дараагийн оролдлогоор 145 кг-ыг захиалж өргөөөд амжилтгүй болсноор хүрэл медалийн үзүүрээс атгаад алдав. Харин энэ амжилтаараа хүндийг өргөлтийн энэ жинд хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харууллаа.


Эмэгтэйчүүдийн -87 кг жингийн дүн:

 

1. Ван Жоу Юу (БНХАУ) 120 кг+150 кг=270 кг

 

2. Т.Салазар (Эквадор) 113 кг+150 кг=263 кг

 

3. С.Фегуэро (Доминикан) 116 кг+140 кг=256 кг

 

4. М.Анхцэцэг                       110 кг+142 кг=252 кг

Холбоотой мэдээ