78 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-02 16:07:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 220 сорьцод PCR шинжилгээ хийхэд 76 эерэг тохиолдол батлагдлаа.

Эдгээрийн 24 нь аймгийн төв Сүхбаатарт байна. Бусад тохиолдлууд нь Алтанбулаг, Ерөө, Жавхлант, Мандал, Сайхан, Номгон, Хүдэр дээрх батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд байгаа аж. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 78 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Мөн аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын тасгуудад жирэмсэн эх найм, 0-17 насны хүүхэд 97, нэн хүнд нэг, хүнд найм, хүндэвтэр 22 тохиолдол тус тус эмчлэгдэж байна.

Холбоотой мэдээ