Аймгийн хэмжээнд 57 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-29 19:49:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 202 сорьцод PCR шинжилгээ хийхэд 87 эерэг тохиолдол батлагдлаа. Эдгээрийн хамгийн олон тохиолдол нь Мандал суманд 30, Алтанбулаг суманд 16, Хүдэр суманд 11 байна.

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд байгаа аж. Мөн энэ хугацаан аймгийн хэмжээнд 57 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Тус аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 13 тасагт 453 батлагдсан тохиолдол, 35 ойрын хавьтал хамт байна. Энд жирэмсэн найм, 0-17 насны 107 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн тус тасагт нэн хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 26 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ