Цагаан хад суурьшлын бүсэд жолооч, ажилчдыг нэвтрүүлэх түр журмыг батлав

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-07-29 15:14:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар “Уул уурхайн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын жолооч, ажилчдыг Цагаан хад суурьшлын бүсэд нэвтрүүлэх” түр журмыг баталлаа.


Түр журамд зааснаар тээвэрлэгч байгууллага Цагаан хад суурьшлын бүсэд нэвтрэх хүсэлтээ www.smartgobi.com цахим хаягаар мэдүүлэх аж. Аж ахуйн нэгжүүд ажилчдын мэдээллийг дэлгэрэнгүй өгнө. Мөн байрлах өөрийн кемп, байртай байхаас гадна 14 хоногт нэг удаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх үүрэг хүлээж байна.


Цагаан хад орчмын суурьшлын бүсийг ногоон бүс болгохын тулд төрийн байгууллагууд нягт хамтран ажиллаж байгааг "Эрдэнэс Монгол" компанийн цахим хуудаснаа тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ