Бээжингийн гурван дүүрэгт хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна

Дэлхийд | Байгаль орчин
anudaritsagaan@gmail.com
2021-07-27 13:50:45

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын зүүн хойд хэсэгт орших Миюнь дүүргийн Цаг уур судлалын төв хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаатай холбогдуулан өнөө өглөөний 9 цагт анхааруулгын хамгийн өндөр түвшнийг зарлажээ.


Цаг агаарын урьдчилсан мэдээллээр, үдээс хойш ширүүн бороо дахин орох төлөвтэй байна. Тодруулбал, нийслэл хотын хойд болон зүүн хэсэгт орших Шуньи, Пингу, Миюнь дүүргүүдэд өнөө өглөө анхааруулгын улаан түвшин зарлажээ. Аадар бороо эдгээр бүсэд өнөө оройн 20 цаг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байна.


Миюнь дүүргийн Мужиаю өртөөнд өглөөний 9 цагийн байдлаар унасан хур тунадасны хэмжээ 200 мм давсан бөгөөд хүчтэй аадар бороо 14 цаг хүртэл үргэлжлэн орж, дахин 200 мм хур тунадас унах магадлалтай байна гэж тус дүүргийн Цаг уур судлалын төвөөс мэдээлжээ. 

Холбоотой мэдээ