Сэлэнгэ аймагт 73 эерэг тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-07-25 11:14:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 132 сорьцод PCR шинжилгээ хийхэд 73 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 2624 боллоо.

Дээрх тохиолдлууд нь Сүхбаатарт 16, Мандалд 19 бусад нь Алтанбулаг, Ерөө, Орхон, Хэрх, Түнхэл, Хүдэр, Түшиг, Сант, Сайхан суманд илэрчээ. Энэхүү батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд байгаа аж.

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 30 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Харин аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 15 тасагт 367 батлагдсан тохиолдол, 38 ойрын хавьтлын хамт байна.

Эдгээр тохиолдлоос жирэмсэн 7, 17 хүртэлх насны 92 хүүхэд байгаа бөгөөд хүнд хоёр, хүндэвтэр 26 тохиолдол тус тус эмчлүүлж байна хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ