Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСонгуулийн сурталчилгааны хугацаа дуусаж, санал хураах үйл ажиллагаа нэг хоногийн дараа болно. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар аймгийн засаг даргын А/266 тоот захирамж гарч аймгийн хэмжээнд 2016 оны 6-р сарын 28-ны өдрийн 08 цагаас 06-р сарын 30-ны өдрийн 08 цаг хүртэлх хугацаанд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилхийг хоригложээ.
Энэхүү захирамжийн дагуу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэл өгч иргэд олон нийтийг сонгуулийн үйл ажиллагаанд тайван оролцохыг уриаллаа.
Хэрвээ архи зарсан, уусан үйлдэл харсан тохиолдолд тухай бүрт нь аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэх хэрэгтэй гэлээ. Архи согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй байсанаар олон нийтийн замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, нөгөөтэйгүүр нэр дэвшигчдийн аюулгүй байдлыг хангах юм.
Т. Одончимэг