Гадаад улс руу зорчих иргэдэд анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-07-24 11:52:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад улс руу зорчиж буй 5-аас дээш насны зорчигч очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн улсад буух цагаас 24-48 цагийн дотор "COVID-19"-ийн PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгсөн байх шаардлагатай.


Улс болгон тус тусын шаардлагыг тавьж байгаа бөгөөд жишээ нь одоогийн байдлаар Герман улс 48 цагийн дотор antigen түргэвчилсэн тест хийлгэсэн байхыг шаардаж байна.


Иймд зорчигчид шинжилгээний ‘’Сөрөг‘’ гарсан хариуг англи хэлээр хэвлүүлж, тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан эх хувийг цаасаар авч нисэх буудалд ирнэ.


Түүнчлэн Монгол Улсаас гадаад руу зорчсон зорчигчдоос эерэг тохиолдол олон илэрч байгаагаас шалтгаалан таны шинжилгээний хариуг нисэх буудал дахь бүртгэлийн цэгт дахин онлайнтай тулгах шаардлагатай болсон тул зорчигч та ГЭРЭГЭ системийг гар утсандаа суулгах эсвэл “Интермед” эмнэлэгт өгсөн бол интермэдийн онлайн системд шалгуулахад бэлтгэж ирэхийг МИАТ анхаарууллаа.


Холбоотой мэдээ