Газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-28 13:35:42

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/86 тоот захирамжийн дагуу нэгж талбар бүхий 46 байршилд газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлав.

Тэрээр сонгон шалгаруулалтад оролцогчдод хандаж хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай, мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавх, нөөцтэй байж төсөл нь “Төслийн удирдлагын арга зүйн заавар MNS ISO 21500” стандартын дагуу боловсруулагдсан цогц баримт бичиг байх ёстойг хэлжээ.

Мөн төслөө зарласан хугацаанд нь эх хувь болон хуулбар хоёр ширхэг хувийн хамт битүүмжлэн өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан ирүүлэх, барилгын ажил гүйцэтгэх эрх бүхий байгууллагатай хийсэн гэрээ болон тухайн гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл гэрчилгээний хуулбар, сүүлийн гурван жилийн хийж гүйцэтгэсэн ажлын туршлагыг илэрхийлсэн баримт, эрх бүхий зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлсэн эскиз зурагтай, нэг төслөөр нэг л байршилд оролцох ба хэрэв хэд хэдэн байршилд оролцохоор бол төслийг тус бүрд нь хийж оролцохыг зааж өгчээ.

Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн, байгууллагууд заасан хугацаанд аймгийн ГХБХБХГ-т бүртгүүлэх зэрэг шаардлагуудыг тавьсан аж. Аймгийн хэмжээнд зарлагдсан газар эзэмшүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг ирэх сарын нэгэнд багтааж дуусгахаар төлөвлөсөн байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ