Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан болж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-07-23 12:51:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан цахимаар болон танхимын хосолсон хэлбэрээр эхэллээ.

Хуралдаанаар аймгийн жилийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн 2021 оны эхний хагас жилийн явц, түүнд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайлан, орон нутгийн 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах, аймгийн 2021 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэнэ.

Мөн Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай, гаалийн хяналтын талбай болон ашигт малтмал ачиж, буулгах зориулалтаар эзэмшиж буй талбайнуудад буух зарим төрлийн ашигт малтмалаас төлбөр авах тухай болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хуралдаж байна.

Холбоотой мэдээ