"Багануур", "Талх чихэр" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-07-22 19:24:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 31 ХК-ийн 234,709,110.13 төгрөгийн үнийн дүн бүхий 533,320 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Багануур" (BAN+14.29%) болон "Талх чихэр" ХК (TCK+6.74%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" (UYN-14.95%) болон "Бөөний худалдаа" ХК (BHL-10.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 16,400 ширхэг нэгж эрхийг нийт 3,834,019 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.1 хувиар өсөж, 32396.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  3,892,999,464,252.66 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ